Open iToim app
Парламент | 5 мин уншина

Г.Занданшатар: Татварын реформ хийсний дараа татварын өршөөл яригдана

Г.Занданшатар: Татварын реформ хийсний дараа татварын өршөөл яригдана
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 26
Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авах УИХ-ын асуулгын цаг боллоо. 
АН-ын дарга О.Цогтгэрэл: Унасан эдийн засгийн асуудлыг яримаар байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд авлига, албан тушаалтай холбоотой, баялгийн хулгайтай холбоотой нийт хэдэн хэргийг танай Засгийн газар хууль сахиулах байгууллага, шүүхэд шилжүүлсэн бэ. Ард иргэдийн итгэл унаж байна. 
Ерөнхий сайд Г.Занданшатар: Авлига, хулгайтай тэмцэх ажиллагаа үргэлжилж байгаа. Өргөс авсан юм шиг нэг өдөр л тоогоор хэмждэг үзүүлэлт биш. Харин тэднийг өмгөөлөөд хамгаалаад байдаг газруудад л асуудал байна гэж харж байна. Тухайлбал, өнгөрсөн жил 58 хэргийг шүүхэд шилжүүлж авлига, албан тушаал баялгийн хулгайг илрүүлсэн. Саяхан хүртэл Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн олон овоот гэдэг 16 мянган кг алт, Монгол Улсын чухал алтны нөөцтэй ордыг хулгайлсан байсныг бид илрүүлээд шалгуулсан. Иймэрхүү олон жишээг дурдаж болно. Гэхдээ энэ бол шүүх хурлын танхим биш. Парламентын мэтгэлцээний танхим.
Тиймээс бид унасан эдийн засаг, ураадсан итгэл юунаас болов гэж авлига хулгайг язгуураар нь устгахын төлөө хийж байгаа ажлууд тууштай үргэлжилж байгаа. Авлига хулгай нь нэг өдөр бий болсон, тэрийг нь нэг өдөрт л өргөс авсан юм шиг авч залруулдаг зүйл биш юм байна. Бүх шатанд л энэ асуудал байна. Бид 2 их наяд төгрөгийн холбоотой үл хөдлөх хөрөнгө, лиценз, асуудлуудыг битүүмжлэх, шалгах ажиллагаа явуулж байгаа. Энэ талаар нэхэмжлэл гаргаж байгаа юм.
undefined
АН-ын дарга О.Цогтгэрэл: Манай ДНБ-д эзлэх татварын ачааллыг 35 орчим хувь гэж тооцдог. Энэ харьцаа Хятадад 20 хувь байдаг юм байна. Бид Хятадаас илүү их ААН-үүдээс татвар авч байна. Өнөөдөр 30 гаруй мянган ААН дансаа хаалгуулсан. 6-7 их наядын өрөнд орсон байна. ААН-үүд ашигтай ажилласан мөртлөө татвараа төлөхгүй байна уу. Тэгээд ингэж дарамталж байгаа юу. Эсвэл эдийн засгийн тогтолцоонд асуудал байна уу?
Татварын багц хууль өргөн барьсантай холбоотой бүх ААН-ийн дансыг нээж эхэлсэн
Ерөнхий сайд Г.Занданшатар: Ерөнхийдөө 30 мянга биш, сүүлийн статистик тоогоор 23 мянга орчим ААН-ийн данс хаагдсан байсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд чиглэл өгөөд Татварын багц хууль өргөн барьсантай холбоотой бүх дансыг нээхээр болсон. Өнөөдрйин байдлаар 4368 ААН-ийн дансыг нээгээд байна. Өргөн баригдсан байгаа татварын багц хуулиар татварын албадлагын шинж чанартай дарамталдаг, данс хаадаг тогтолцооноос илүү зөвлөн туслах хэлбэр лүү шилжүүлж байгаа.
Манай эдийн засаг, татварын 30 жилийн гажуудлыг энэ хуулиудаар засаж, ололт амжилттай сайн талуудыг нь тодотгож чангатгах хэрэгтэй. Таны тоо статистик алдаатай байна. Хятадын татварын ачаалал 20 хувь биш юм. Европын зарим улсад 40 хүрдэг ч бий. Улс болгон эдийн засгийн бүтцээрээ ялгаатай байдаг. 
АН-ын дарга О.Цогтгэрэл: Эдийн засгийн реформ хэрэгтэй. Тэгээд татварын өршөөл хэрэгтэй байна. Манай улсад эдийн засгийн тогтолцооны асуудал их байна. 
Ерөнхий сайд Г.Занданшатар: Татварын цогц реформ, тогтолцооны шинэчлэлийг хийх учиртай. Гэхдээ өршөөл эхлээд явдаггүй. Татварын реформоо хийгээд үүнийгээ тууштай хэрэгжүүлэх явцдаа татварын өршөөл хэрэгждэг. Өмнөх 4/10 тогтолцооны реформ хийхэд ажлын хэсэгт нь ажиллаж байлаа.
Эдийн засгийн ил тод байх 2015 оны хуулиар 35 их наядын хөрөнгө орлогыг ил болгож шийдсэн боловч энэ нь биднийг хар жагсаалт руу оруулах үндэслэл болгосон. Хар жагсаалтад орсноос болж зээлийн хүү өндөр болж одоогийн тогтолцооны гажуудал үүсэж, ААН-ийн зээлийн хүү, санхүүжилтийн зардал өсөж эдийн засагт маш том хохирол бий болсон.
Тэгэхээр тогтолцооны реформыг цогцоор нь харахгүй бол өршөөнө гээд зарлавал ямар ч татвар төлөгч татвараа яах гэж төлөх билээ гэж бодно. Гажуудуулсан мэдэгдлүүд зах зээлд ямар дохио өгөх үү. Бид хамтдаа хэлэлцэж зөв дохио мессэжийг өгч байж татварын реформуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй. 
АН-ын дарга О.Цогтгэрэл: Таны одоогийн ажлууд таны сая хэлсэн бодлоготой зөрчилдөж байна. Яг одоогийн нөхцөл байдалд НДШ нь татварын шинж чанартай болсон. Энэ бүгдийн 40 гаруй хувь нь татвартай, өрсөлдөх чадварт нь нөлөөлсөн байдал нь биднээс суурь дүгнэлтүүдийг шаардаж байна. 
Ерөнхий сайд Г.Занданшатар: Татварын ерөнхий ачааллын хүрээнд бидний анхаарах ёстой асуудлууд бол НДШ мөн. Нийгмийн даатгалын санг хоосолсон, сангийн менежментийг хэрэгжүүлж чадаагүй хулгайлсны улмаас нийгмийн даатгал дээр иргэдэд учруулж байгаа өндөр дарамтыг бууруулах ямар ч боломжгүй болсон. 2030 он гэхэд Оюу толгойтой адил хэмжээний НДС-ийн алдагдал үүснэ.
Бид инфляцыг бууруулахын тулд л төсвийн тодотголыг хийсэн. 2.2 их наядаар танахад нийт төрийн албан хаагчдын тоог 9 хувиар цомхотгосон. 
АН-ын дарга О.Цогтгэрэл: Бид энэ оныхоо төгсгөлд дүнгэлтээ ярилцах хэрэгтэй болов уу?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Бүх зүйл сайхан болж байна гэж бие биеэ хуурахгүй. Бүх юм болохоо болилоо гэж муу амлахгүй. Тоо худлаа хэлэхгүй, 2.5-аас доош унаж байсан эдийн засаг одоо 6.5 хувь болж өсөж байна. Энэ өсөлт биш гэж үү. Үүнийг би унаж байгаа биш сэргэж байгаа эдийн засаг гэж хэлнэ. Валютын нөөц 2 тэрбум доллароор уруудаж байсан. Өнөөдөр түүхэндээ анх удаа 6 тэрбум давж байна. Инфляц тогтворжиж байна. Зээлжих зэрэглэл сайжирсан. Энэ бүхэн бол сайн үр дүнгүүд юм. 
undefined
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Бүтцээ томруулах болохоор Үндсэн хууль, хуулиа биелүүлдэг гээд ярих юм. Хэрэв Монгол Улсад хуулиа биелүүлдэг байсан бол бид нарт хуулиа биелүүлэх ёстой маш олон зүйл байгаа. Хариуцлагаа хүлээдэг байсан бол маш олон сайдууд сайдын ажлаа хийхгүй байх байсан. Дэд сайд томилох болохоор л хуулиа бид нар барьж байна гээд яриад байгаа нь шалтаг юм шиг сонсогдож байна. Та дэд сайдыг оруулж ирэх ёсгүй байсан. Одоо ч татаж авах хэрэгтэй юм.
Эрчим хүчний реформыг явуулах ёстой. Гэхдээ бодлогоо маш зөвөөр тодорхойлж хийх ёстой юм. Үнэ тарифыг төрөөс бариад байдаг. Хуульдаа та энэ үнийг барих эрх байхгүй. Эрчим хүчний зохицуулах хороо л үнэ тарифын асуудлыг шийдэх ёстой. Гэнэтийн үнийн нэмэгдэл нь ард иргэд ААН-д маш хүнлрэлтэй зүйл юм. 
Ерөнхий сайд Г.Занданшатар: Хууль тогтоох байгууллага хууль сахиж мөрдөхгүй гэж хэлж болохгүй. Хуулиа дээдэлж тангараг өргөдөг. Эрчим хүчний реформын хувьд та бүхний хандлага буруу байна. Ард иргэдэд үүрүүлэх ачааллаас эхлэх гээд байна. Та нар үнэ нэм гэж ярьж байгаа. Цахилгааны үнэ нэмэгдээгүй нэг ч бүтээгдэхүүн байхгүй. Чөлөөл гэдэг чинь нэм гэсэн үг. Суурь үнийг сууриас нь эхлэх ёстой. 
undefined
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Та хуулиа биелүүлж дэд сайдуудыг томилж байгаа гэсэн. Тэгэхээр дэд сайд гэдэг нь шагнал юм уу эсвэл ял үүрүүлж байгаа хэрэг юм уу. МИАТ компанийг 10 тэрбумын өрөнд оруулсан хүн өнөөдөр дэд сайд болж байна. Энэ хүн шийтгүүлээд байгаа юм уу, шагнуулаад байгаа юм уу?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Бид тэр хүнийг шалгаж үзсэн. Нарийвчилсан шалгалт хийхэд түлш 30-40 хувиар өсөж, шатахуунтай холбоотойгоор алдагдал үүссэн. Тэр хүний буруугаас бус харин ч тэр хүн ахиц дэвшил гаргаж ажилласан байсан. Алдагдлыг бид нарийн шалгасан байгаа. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн