Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Интермед эмнэлэг Япон Улсын IUHW групптэй стратегийн хамтын ажиллагааг эхлүүлж, хөрөнгө оруулалт татахаар боллоо

Интермед эмнэлэг Япон Улсын IUHW групптэй стратегийн хамтын ажиллагааг эхлүүлж, хөрөнгө оруулалт татахаар боллоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 26
Интермед эмнэлэг нь Япон Улсын IUHW групптэй стратегийн хамтын ажиллагааг эхлүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор 2025 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Токио хотноо хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээний хүрээнд талууд 10 жилийн хугацаанд стратегийн түншлэлийг хэрэгжүүлэхээр тохиролцож, Япон стандартын түвшний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Интермед эмнэлгээс авах боломжийг Монголын иргэдэд бүрдүүлж буйгаас гадна, өндөр нарийвчлалтай оношилгоо эмчилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
undefined
IUHW Групп нь Япон орон даяар анагаахын их сургуулийн олон салбар , академик судалгаанд суурилсан эмнэлгүүдийг нэгтгэн ажилладаг, сургалт, судалгааг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй уялдуулсан нэгдсэн тогтолцоо бүхий байгууллага бөгөөд Япон Улсын эрүүл мэндийн салбарын томоохон групп компаниудын нэг юм.
Хамтын ажиллагааны хүрээнд Интермед эмнэлэг Японы оношилгоо, эмчилгээ, менежментийн технологийг Монгол Улсад нутагшуулахын зэрэгцээ үйлчилгээнийхээ чанар, стандартыг улам бэхжүүлэн ажиллах юм. Мөн Интермед эмнэлгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүд IUHW-ийн их сургуулиудын эмнэлгүүдийн туршлагад суралцаж, тасралтгүй мэргэшил, ур чадвараа дээшлүүлэх, шаардлагатай тохиолдолд Японы эмч мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх тогтолцоо бүрдэх болно.
undefined
JCI олон улсын магадлан итгэмжлэлтэй Интермед эмнэлэгт IUHW групп урт хугацааны хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр эх орондоо дэлхийн жишигт нийцсэн, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шинэ боломж нээгдлээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн