Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Ж.Чинбүрэн: Улаанбурхан өвчний дэгдэлт дахин нэмэгдэж байна

Ж.Чинбүрэн: Улаанбурхан өвчний дэгдэлт дахин нэмэгдэж байна
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 25
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Хүүхдүүдийн ердөө 65 хувь нь улаанбурханы вакцинд хамрагдсан. Улаанбурхан өвчин дарагдахгүй байгаа гол шалтгаан нь вакцины хамрагдалт бага байгаатай холбоотойг салбарын сайд нь хэллээ.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Өвлийн амралтын улирал эхэлж байгаатай холбоотой иргэд дулаан орнуудаар их явдаг. 2025 оны хоёрдугаар сард Вьетнам улсаас улаанбурхан өвчний халдвар зөөвөрлөгдөж ирж Монгол Улсад халдвар дэгдсэн. Үүнийг наадмын өмнө нэлээд вакцин хийж дарж чадсан. Гэвч вакцинд хамрагдах шаардлагатай хүүхдүүдийн ердөө 65 хувь нь хамрагдсан. Ер нь улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсоохын тулд хүүхдүүдийн 95 хувиас дээшээ хувьтай хамрагдах шаардлагатай. Тэгэхээр дарагдахгүй байгаа гол шалтгаан бол вакцинд хамрагдаж байгаа байдал сул байгаагийн жишээ. Нөгөө талаасаа гадагшаа үр хүүхдээ дагуулаад амралтад явах үедээ улаанбурхан, татранги, улаануудын, гахайн хавдрын вакциныг нь хийлгүүлсэн эсэхээ шалгаж байж авч яваарай. Мөн 6-8 сартай вакцины нас арай болоогүй байсан ч бид өрхийн эрүүл мэндийн төвүүдээр улаанбурхан вакцинжуулалтыг хийж байгаа гэдгийг анхаараарай. Гадаад орноор амарчхаад ирэхдээ халдвар тээгээд авчрах эсвэл тэндээ өвчлөх эрсдэл өндөр байна.
 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл хийж дууссаны дараа сэтгүүлчид “2025 онд ХДХВ, ДОХ-ын халдварын 38 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд 12 иргэн хяналтаас алдагдсан” талаар тодрууллаа.
Тэрээр "Эдгээр иргэдийг илрүүлэх нь чухал. Ганц Эрүүл мэндийн яам хүчрэхгүй учраас ХЗДХЯ, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулж дээрх иргэдийг илрүүлнэ. Гэхдээ өвчтэй хүний мэдээллийг нууцлах нь чухал" гэв.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн