1999-2002 онд Худалдаа хөгжлийн банкны Маркетингийн газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 2002-2005 онд мөн банкны Судалгаа маркетингийн газрын захирал, 2005-2006 онд Лондонгийн Сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн газарт дадлагажигч ажилтан, 2006-2008 онд Худалдаа хөгжлийн банкны Жижиг, дунд байгууллагын газрын захирал, 2009-2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн захирал, 2011-2012 онд мөн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2012-2014 онд Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга, 2012-2016 онд “ЮП” ХХК-ийн дэд захирал, 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагч, 2020 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар тус тус ажилласан байна.
