Одоогийн байдлаар баруун таван аймагт шатахууны асуудал бүрэн шийдэгдсэн, зүүн хоёр аймагт ч бензиний хомсдол байхгүй байна. Харин төвийн бүс, говийн бүс чиглэлд хүндрэл илүүтэй ажиглагдсан. Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Архангай, Булган чиглэлийн хангалт сүүлийн өдрүүдэд сайжирч байна.
Уул уурхайн тээвэрт явж байгаа том оврын машинууд өндөр үнэтэй евро-5 стандартын дизель түлш авч чадахгүйгээс иргэдэд зориулсан, евро-2 стандартын хямд түлшийг авч, нэг тонн орчим багтаамжтай шаланзандаа дүүргэн хэрэглэж байгаа нь нийлүүлэлтэд нөлөөлж байгаа.