Дэд сайдын томилгооноос болж Г.Занданшатарын Засгийн газар дахин огцрох, эсэх дээрээ тулах бололтой. Нийгэм, эдийн засгийн амьдрал өдөр өдрөөр хүндэрч, шатахуун, түлш нь олдохгүй байгаа энэ цаг үед Засгийн газар 16 дэд сайд томилж, иргэдийг бухимдуулахаас гадна сөрөг хүчин нь эсэргүүцэж, огцруулах гарын үсэг цуглуулах шалтгаан болов.