Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Тэтгэврийн нөөц сангийн хадгаламжийн жилийн хүүг 15.11 хувиар өсгөхөөр болжээ

Тэтгэврийн нөөц сангийн хадгаламжийн жилийн хүүг 15.11 хувиар өсгөхөөр болжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 23
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурал 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болж, нийт найман асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Үүнээс зарим асуудлын шийдвэрлэсэн байдлыг товч хүргэвэл,
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах гэрээний загварыг баталлаа. Үүний үр дүнд 2024 онд тэтгэврийн нөөц санд төвлөрүүлсэн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулж, жилийн 3 хувийн хүүтэй байсныг 15.11 хувийн өгөөжөөр өсгөх боломжтой боллоо.
Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт тооцон 5.3 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах асуудлыг хэлэлцэн, дэмжлээ. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг хүлээн авснаар Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөр 5.3 тэрбум төгрөгөөр барагдаж, үлдэгдэл нь 57.6 тэрбум төгрөг болж байна.
Нийгмийн даатгалын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгө хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, түрээслүүлэх, худалдан борлуулах журмыг шинэчлэн баталлаа. Журам шинэчлэн батлагдсанаар сангийн авлагад үл хөдлөх хөрөнгө хүлээн авах, түрээслүүлэх, худалдан борлуулах үйл ажиллагааг илүү дэлгэрүүлж, уян хатан зохицуулалтууд мөрдөгдөж эхлэх юм.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн