Одоогийн байдлаар татварын тогтолцоонд нийт 30 төрлийн татвар үйлчилж байгаа бөгөөд үүнээс 9-10 төрлийн татварын хувь хэмжээ, параметрт өөрчлөлт орно. Үүнээс гадна 20 гаруй зохицуулалтын шинжтэй өөрчлөлтийг тусгасан. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд нийтдээ 2.8 их наяд төгрөгийн татварын орлогын нөлөө үүсэхээр тооцоолж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний татварын орлого иргэд, аж ахуйн нэгжүүдийн гар дээр үлдэнэ гэсэн үг.