Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Зүрх судасны үндэсний төвийг 2029 онд ашиглалтад оруулна

Зүрх судасны үндэсний төвийг 2029 онд ашиглалтад оруулна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 19
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт "Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барилаа.
“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээл, Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжаар 2025-2029 онд хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдсэн. Төслийн хүрээнд 120 ортой эмнэлэг барина, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барихаар төлөвлөжээ. 
Эмнэлэг баригдсанаар мэс засал, үзлэг, оношилгооны өрөө 2-3 дахин нэмэгдэнэ. Бие даасан яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээний хэсэгтэй болно. Мөн лаборатори, дүрс оношилгооны хэсэг, хоол, ариутгал зэргийг давхардуулан бий болгох шаардлагагүйгээр эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлнэ. 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн