Казахстаны Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар Dier-5 нэртэй сансрын хөлгийг арванхоёрдугаар сарын 13-нд хөөргөж, дэлхийгээс ойролцоогоор 531 км-ын өндөрт тойрог замд оруулжээ. Уг хиймэл дагуулыг Казахстаны Аль-Фарабигийн нэрэмжит их сургууль болон БНХАУ-ын Шиань хот дахь Зүүн хойд Политехникийн их сургуулийн мэргэжилтнүүдийн баг ердөө нэг жил гаруйн хугацаанд бүтээсэн бөгөөд уг хиймэл дагуул нь шинжлэх ухааны туршилтууд хийх юм байна.