МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 09.00 цагт хуралдаж эхэлжээ. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын дэд сайдаар томилох хүмүүсийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж байгаа аж. Уг нь Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа дэд сайдын албан тушаалд хүн томилохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.
Тэгвэл бүтээмжийн менежерүүдийг чөлөөлж, дэд сайд нарыг томилохоор болсон байна. Удирдах зөвлөлийн хурал дууссаны дараа Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нараа томилох аж.
Төрийн зардал хэтэрч, төсвийн орлого тасраад байгаа энэ үед төрийн албыг цомхон, чадварлаг болгоно гэж амлаж байсан Ерөнхий сайд Г.Занданшатар дэд сайд нарыг томилохоор болжээ.
Г.Занданшатарын Засгийн газар 20 сайдтай бөгөөд 4 нь яамгүй сайд. Тиймээс 16 яаманд дэд сайд томилно гэсэн үг. Гэхдээ өнөөдрийн Удирдах зөвлөлийн хуралд 14 хүнийг дэд сайдаар томилохоор танилцуулжээ.