Нэмэлт: Дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарын томилсон Засгийн газрын тогтоолыг баталсан байна.МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газарт дэд сайдаар томилох 14 хүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа. Нийт 16 дэд сайд томилох бөгөөд өнөөдөр танилцуулсан 14 хүнийг томилно. Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яам, Боловсролын дэд сайд нараар томилох хүмүүсийг өнөөдөр танилцуулаагүй юм. Учир нь засгийн газарт хамтарсан ХҮН, ИЗНН-аас дээрх хоёр дэд сайдыг томилох учраас МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцээгүй аж. Засгийн газар бүтээмж болон хяналтын 128 менежер, сайд нарын зөвлөхүүд гээд нийт 150 орчим албан тушаалыг цомхотгож, оронд нь 16 дэд сайдыг томилж байгаа юм. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин- Гадаад харилцаа хариуцан ажиллана.