Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Монголын эрчим хүчний систем Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдах гэрээ байгууллаа

Монголын эрчим хүчний систем Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдах гэрээ байгууллаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 17
Монгол Улсын эрчим хүчний систем Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдан ажиллах 220 кВ-ын “Зэс Оюу” хуваарилах байгууламжийг техникийн комисс ажиллагаанд хүлээн авсан байна. Энэ хүрээнд өчигдөр холбогдох талуудын төлөөлөл “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” болон “Диспетчерийн зохицуулалтын гэрээ”-үүдэд гарын үсэг зуржээ.
Дээрх гэрээнүүдэд гарын үсэг зурснаар ӨМӨЗО-ны эрчим хүчний системтэй холбогдон Өмнөд бүсийн зарим хэрэглээг хангах боломж бүрдэж байгаа аж.
Энэхүү түүхэн үйл ажиллагаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Эрчим хүчний групп” ХХК (IMPC)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Жан Хайфэн, мөн орны “Эрчим хүчний Олон улсын хамтын ажиллагааны компани”-ийн (IMPIC) ТУЗ-ийн дарга Ван Пэнфэй, Монгол Улсын эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дашдаваа нар болон албаны бусад хүмүүс оролцов.
Тэртээ 1976 оны 12-р сарын 30-ны өдрийн 21:30 цагт Монгол Улсын эрчим хүчний систем ОХУ-ын эрчим хүчний системтэй холбогдон 50 орчим жилийн хугацаанд зэрэгцээ ажиллагаанд ажиллаж байгаа билээ.
Энэхүү үйл явдал нь манай улс хөрш хоёр оронтойгоо эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд шинэ алхам болж улмаар нэгдсэн сүлжээний найдвартай, тогтвортой байдал дээшлэх давуу талтай юм.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн