Арванхоёрдугаар сарын 13-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.
2025 оны 12-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр -18…-23 градус, Хэнтийн уулархаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -13…-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.