Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 12
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг авч эхэллээ.
Сүүлийн жилүүдэд нийслэлийн авто замын түгжрэл тогтмол нэмэгдэж, зарим бүсэд тэг зогсолт хийх эрсдэл ихэссэн. Ялангуяа шинэ жилийн баяр ойртож, томоохон зах, худалдааны төвүүд болон гол гудамжуудын хөдөлгөөн нэмэгдсэн нь ачааллыг улам хүндрүүлээд байна.
Ийм нөхцөлд иргэдийн зүгээс автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан зорчуулах түр зохицуулалт хэрэгжүүлэх саналыг гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийг үндэслэн олон нийтийн оролцоотойгоор шийдвэр гаргахын тулд санал асуулга явуулж эхэлжээ.
Санал асуулга арванхоёрдугаар сарын 11-ний 22:00 цагаас эхэлж, арванхоёрдугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Одоогийн байдлаар нийт 863 хүн санал асуулгад оролцож 67 хувь нь дэмжээгүй, 33 хувь нь дэмжсэн байна.
Санал асуулга өгөх бол ЭНД дарна уу.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн