Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгож шатахууны агуулах бариулна

Шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгож шатахууны агуулах бариулна
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 12
Жил бүхний өвөл шатахуун тасалдаж, иргэдийг бухимдуулж, очир дугаар үүсгэдэг боллоо. Үүний шалтгаан нь манай улс өнгөрсөн хугацаанд шатахуун хадгалах агуулах савгүй явж ирсний гэдгийг салбарын сайд нь хэлж буй. Тиймээс Монгол банкны репо санхүүжилтээр хөнгөлөлттэй зээл олгож, шатахууны агуулах бариулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлж байна. Тус хуулийг баталбал 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Харин хэлэлцүүлгийн үеэр гишүүд шатахууны үнийг тогтооход төр оролцож байгаа нь буруу тогтолцоо, хувийн хэвшилд шилжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа ч нефть боловсруулах үйлдвэр барьсны дараа л төр энэ салбарыг чөлөөлнө гэдгийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлсэн юм.
Барьцаа хөрөнгөө тавиад, банкны шаардлага хангаж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд энэ зээлийг олгох бөгөөд 1.5-2 жилийн дотор агуулах барих аж.
Иргэдийн АИ92 авто бензиний хэрэглээ 2024 онд сард дунджаар 60 мянган тонн байсан. Энэ онд сард дунджаар 80 мянган тоннд хүрчээ. ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн гэрээгээр хөнгөлөлттэй үнээр буюу 705 ам.доллароор 1 тонн тутмыг тогтмол үнээр импортолж байна. Ойрын таван жилдээ манай нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ хоёр дахин өснө. Тиймээс урьдчилж нөөцийн сав бэлтгэн, нөөц бүрдүүлэх, дэд бүтцээ бий болгох ёстой гэдгийг Засгийн газраас хэлж байгаа юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн