Үндэсний статистикийн хорооноос 2025 оны арваннэгдүгээр сарын хэрэглээний үнийн индексийг танилцууллаа. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны арваннэгдүгээр саод сард 7.4 хувь байсан бол 2025 оны арваннэгдүгээр сард 8.2 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар нэмэгдэж гарчээ. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар, мах, болон хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.2 нэгж хувиар голлон өсжээ.
Тодруулбал, 2025 оны арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.6 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.8 хувиар тус тус өсжээ.
Харин Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.8 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 11.3 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.4 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.