Open iToim app
Улс төр | 2 мин уншина

2028 он гэхэд гэр хорооллын айлуудыг газын хэрэглээнд бүрэн шилжүүлнэ

2028 он гэхэд гэр хорооллын айлуудыг газын хэрэглээнд бүрэн шилжүүлнэ
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 10
Гэр хорооллын 220 гаруй мянган айл өрхийн дулаан, түлшний асуудлыг шийдэх гэж 20 гаруй жил болсон ч үр дүнд хүрч чадахгүй утаатай Улаанбаатар хэвээр байна.
Энэ хугацаанд асар их хэмжээний мөнгө, санхүү зарцуулж, багагүй иргэдээ угаартуулж алдлаа. Гэсэн ч гарц, шийдэлгүй сайжруулсан, коксжих гэх мэт нүүрс түлсээр. Төр түлш хийж, гэр хорооллын айл өрхүүдээ хангана гэж зүтгэсээр үр дүнд ч хүрч чадахгүй байна. Сүүлдээ БНХАУ-аас коксожсон нүүрс импортоор авч хэрэглэж байна.
Харин нийслэлээс энэ жил 5000, ирэх жил 46 мянга, 2028 он гэхэд гэр хорооллын айл өрхүүдийг бүрэн газын хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Ингэхдээ урт хугацаандаа газыг ОХУ-аас 1700-1800 төгрөгөөр худалдан авах гэрээг хийсэн байна.
Эхний ээлжид энэ онд 5000 айлыг газын хэрэглээнд шилжүүлсэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хэлэв. Тэрээр "Байшин хороололтой хил залгаа телевиз, Гандан, Дэнжийн мянган айлуудаас сонгож 5000 айлыг газанд шилжүүлсэн. Өнөөдөр Улаанбаатар хотод нэг литр газ 3500 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Нийслэл ОХУ-ын компанитай гэрээ хийгээд 2400 төгрөгөөр борлуулахаар гэрээ хийгээд явж байна. 46 мянган айлаа газтай холбоод 50000 айлын газын хэрэглээг авбал 1700-1800 төгрөгөөр авах боломжтой болно" гэлээ.
Ингэхдээ 5000 айлын дулаалгынгнийслэлээс хийж дуусаж байгаа аж. Түүнчлэн газ цэнэглэх 33 цэгийг барьж байгаа бөгөөд энэ сардаа айлуудаа газруу шилжүүлэх аж. Харин хэрэглээний газыг нь ОХУ-аас авчраад агуулахад хадгалж байгааг нийслэлийн удирдлагууд танилцуулсан.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн