Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

“TMK Energy”-ийн "Гурвантэс XXXV" төслөөс олборлосон метан хийн хэмжээ рекордоо шинэчиллээ

“TMK Energy”-ийн "Гурвантэс XXXV" төслөөс олборлосон метан хийн хэмжээ рекордоо шинэчиллээ
Нийтэлсэн 6 минутын өмнө
"TMK Energy" компани нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төслийнх нь арваннэгдүгээр сарын хийн гарц 18 хувиар өссөн талаар мэдээллээ.
Нүүрсний давхаргын метан хийг олборлохын тулд усыг тогтмол шахан гаргаж даралтыг бууруулдаг бөгөөд даралт багасах тусам метан хий байгалийн даралтаар өөрөө ялгарч эхэлдэг. Тиймээс тус компани "Lucky Fox" цооногуудаасаа хий олборлохын тулд цооногийн усны даралтыг бууруулах шаардлагатай тулгараад буй. Тэгвэл туршилтын цооногуудаас гарч буй хий, усны хэмжээ хүлээлтээс давж, төслийн даралт бууруулах ажлын үр дүн тогтвортой байгаа аж.
Арваннэгдүгээр сард шавхсан усны хэмжээ өдөрт 493 баррель байсан бол хийн гарц 466 м.куб хүрч, аравдугаар сарынхаас мэдэгдэхүйц өссөн нь цооногийн усны даралт тогтвортой буурч байгааг харуулжээ. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 14-нд өдрийн дүнгээр хамгийн их буюу 527 м.куб хий олборлосон байна.
Компанийн шинэчилсэн менежментийн төлөвлөгөөг наймдугаар сард хэрэгжүүлснээс хойш хийн гарц дөрвөн сар дараалан өссөн нь уг төслийн гол амжилтын нэг болсон байна. "TMK Energy" компанийн хамгийн сүүлд өрөмдсөн цооног бага насосны хурдтай ажилласан ч өндөр хийн урсгалтай байсан нь шинэ өрөмдлөг, олборлолтын стратеги үр дүнтэй байгааг баталжээ.
“Гурвантэс XXXV” төсөл нь 8400 км² талбайг хамардаг бөгөөд Хятадын Шивээ Хүрэнгийн боомтоос 50 км хүрэхгүй зайд байрлалтай стратегийн ач холбогдолтой бүс юм. Тус орд 1.2 их наяд шоо фут баталгаатай хийн нөөцтэй, цаашид 5.3 их наяд шоо фут нөөц илрүүлэх боломжтой гэж үздэг.
"TMK Energy" компани 2026 онд цооногийн усны даралтыг бууруулах үйл явцыг эрчимжүүлж, хийн гарцыг нэмэгдүүлэх шинэ өрөмдлөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн