Жил бүр хүн амын дунд томуугийн H3N2, H1N1, В хүрээний вирус болон амьсгалын замын синцитиаль вирус голлон тархдаг. Энэ хүрээнд томуу, томуу төст өвчний нийт өвчний 81 хувийг бага насны хүүхдүүд, харин хүндрэлийн дийлэнхийг 50-иас дээш насны ахмадууд эзэлдэг байна. Дэгдэлтийн оргил үе арванхоёрдугаар сарын дунд үед тохиолддог ч энэ жил амьсгалын замын синцитиаль вирус болон A(H3N2) вирус давамгайлсан тул өвчлөл илүү эрт эхэлж, хурдтай тархаж, хүндрэх эрсдэл нэмэгдсэн байна. Гэхдээ өчлөлийн дэгдэлт нийслэл хотод буурч байгааг Эрүүл мэдийн сайд Ж.Чинбүрэн хэллээ.