Open iToim app
Спорт | 2 мин уншина

“Цахилгаан Зоригоо”-гийн онцлох 8 баримт

“Цахилгаан Зоригоо”-гийн онцлох 8 баримт
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 8
Бөхчүүд дунд хурд, хүч, авхаалж самбаа, уран барилдаанаараа ялгардаг “Цахилгаан Зоригоо” хочит улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатарын онцлох 8 баримтыг хүргэж байна.
  • Тэрээр 1995 оны гуравдугаар сарын 25-нд төрсөн. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх, улсын харцага Б.Зоригтбаатар эгэл жирийн малчны хүү сумын сургуулийнхаа үндэсний бөхийн дугуйланд бүртгүүлж, аймгийн аварга шалгаруулах өсвөрийн барилдаанд зодоглосон нь өнөөдрийн амжилтад хүрэх эхлэл болсон гэдэг.
  • 2013 онд сумын заан болсон бол 2016 онд бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн цэргийн цол хүртсэн. Дараа жил нь 2017 онд Архангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн  аймгийн харцага цол хүртсэн. 
  • 2018 онд Налайх дүүргийн баяр наадамд аймгийн заан Б.Түмэндэмбэрэлд өвдөг шороодон үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн. Мөн тэр жил Орхон аймгийн баяр наадамд аймгийн харцага О.Мөнх-Ирээдүйгээр найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн.
  • 2020 оны Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Бадамсүрэнгээр дөрөв, цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав, аймгийн арслан Д.Хүдэрбулгатай тунан зургаа давж 25 насандаа “Улсын харцага" цол хүртсэн.
  • 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Аззаяагаар дөрөв, аймгийн арслан Т.Сайханжаргалаар тав, аймгийн хурц арслан Б.Лхагвадоржоор зургаа давж чимэг нэмсэн.
  • Түүний амжилтын цуваа тасралтгүй үргэлжилсээр яваа. Тухайлбал, 2023 онд болсон Даншиг наадам‑Хүрээ цам хүчит бөхийн барилдаанд 8 даван түрүүлж, “Даншигийн арслан” цол хүртэж байсан. Үүгээр зогсохгүй 2025 онд Best Buzzer шилдэг 64 бөхийн сугалаат барилдаанд түрүүлсэн.
  • Б.Зоригтбаатар харцага зөв үндэсний бөхөөс гадна хурдан моринд сонирхолтой. Тэр 2023 онд тэр өөрийн төрсөн нутаг болох Архангай аймгийн Батцэнгэл суманд адуучин эрсийн тэмцээн зохион байгуулжээ.
  • Бөх сонирхогчид түүний уран мэх, хурдтай барилдааныг үзэх дуртай бөгөөд түүнийг “Цахилгаан Зоригоо” гэж дууддаг.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн