МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт хуралдаж, Т.Тэлмэнг Гүйцэтгэх захирлаар томилжээ.
Өмнөх захирал Б.Мөнхтамир ажлаас гарах хүсэлтээ сар гаруйн өмнө өгсөн гэж өөрөө мэгэдсэн бол Засгийн газраас 9.6 их наядын алдагдалтай ажилласан тул хариуцлага тооцож байгаа гэсэн мэдээлэл гарсан. Ямартаа ч Б.Мөнхтамир захирлыг чөлөөлж, түүний оронд Т.Тэлмэнг томилжээ.
Т.Тэлмэн нь Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан аж.
2025 оноос- Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн
2019 оноос- “Амар Даатгал” ХХК-ийн Бизнес эрхэлсэн дэд захирал
2018-2021- Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар төслийн зөвлөх
2016-2017- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх
2016-2020- Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн удирдлагын тэнхимийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн
2014-2016-“Микрокредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал
2013-2014-“Монголын Алт” корпораци, Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирал
2010-2013-“Монгол Даатгал” ХХК, Даатгал эрхэлсэн дэд захирал
Дашрадам дурдахад тэрээр Ховд аймгийн гаралтай бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын зөвлөхөөр ч ажиллаж байсан аж.