Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

“Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сургалт болж байна

“Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сургалт болж байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 6
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд “Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сэдэвт сургалтыг өнөөдөр (2025.12.06) зохион байгууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус сургалтад хэвлэл мэдээллийн 20 байгууллагын сэтгүүлч, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллага, агентлагийн хэвлэл мэдээлэл хариуцсан алба хаагчид хамрагдаж байна.
“Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сургалтын гол зорилго нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хүний эрх, эрх чөлөө, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаандаа энэ талын мэдрэмжтэй хандах ур чадвар эзэмшүүлэх юм. Энэ удаагийн сургалтын сургагч багшаар Жендэрийн зөвлөх, “Хүн тулгуурт хөгжил” ТББ-ын тэргүүн Б.Оюун, Хүний эрхийн шинжээч Б.Хишигсайхан нар ажиллаж байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн