Иргэд орой ажлаасаа тарж ирээд оройн хоолныхоо хэмжээнд тааруулж төмс, ногоо, мах гээд маш бага хэмжээгээр л авдаг. Хүнсний бүтээгдэхүүн жижиг хэмжээтэй байх тусам илүү сайн зарагдана. Харин арай томорхоор хүмүүсийн мөнгө нь хүрэхгүй учраас буцааж тавьдаг. Тийм болохоор бид ч бас боломжийн үнэтэй, хүртээмжтэй байх үүднээс бараагаа жижиглэж, граммлаж зардаг. Есийн тосыг хүртэл хүмүүс граммаар авдаг байлаа. Одоо бол 100 грамм, 200 граммын савлагаатай тоснууд гарч сонголт нэмэгдсэн. Тэгээд хамгийн сайн зарагддаг нь тэр жижиг тос.