УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргыг сонголоо. Төсвийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар сонгох саналыг МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулж, санал хураахад нийт гишүүдийн олонх дэмжсэн. Тиймээс өнөөдрийн нэгдсэн чуулганаар эцэслэн шийдлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Мөнхсоёл танилцууллаа. Танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүд 2025 оны төсвийн гүйцэтгэлийг сонсох, эдийн засгийн нөхцөл, төсөв мөнгөний нөхцөл байдлын талаар Сангийн сайдын мэдээллийг сонгох санал гаргалаа.
Төсвийн байнгын хорооны өмнөх дарга УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдсон учраас түүний оронд Н.Наранбаатарыг сонгож байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Төсвийн цаглабарыг эргэж хармаар байна. есдүгээр сарын 1-нд төсөв өргөн барихад бэлтгэл ажил хангагдахгүй байна. Улсын хэмжээнд байгаа царцсан барилгуудыг дуусгавал яасан юм бэ. Төсвийг нь гурав хувааж тавьдаг нь буруу байна. Хэдий удна өртөг нэмэгдээд байна. Гурван жил нэг цэцэрлэг барьж байна. Гэтэл хувийн хэвшлийнхэн нэг жил хэдэн мянган айлын орон сууц барьж байна.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62 хувь нь Н.Наранбаатарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.