Open iToim app
Факт | 1 мин уншина

Монгол Улсын хилээр их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлжээ

Монгол Улсын хилээр их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 3
Сүүлийн жилүүдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг синтетик аргаар боловсруулахаас гадна дараах байдлаар хууль бус үйлдэл гарах тохиолдол гарсаар байна. Тодруулбал,
Хууль хяналтын байгууллагаас нуун далдлах зорилгоор сав баглаа боодлыг өөрчлөх, бараа бүтээгдэхүүнд шингээх, шингэн хэлбэрт шилжүүлэх,
Улмаар хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхдээ иргэдэд дайвар ачаа өгөх байдлаар гэмт хэргийн хохирогч болгох тохиолдол нэмэгдсээр байгаа юм.
Энэ хүрээнд Тагнуулын байгууллагаас дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлж буй. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 1-нд улсын хилээр хууль бусаар их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо.
Иргэн С, Н, Б нарын зохион байгуулалттай бүлэг гэмт этгээдүүд нь мансууруулах бодисын хүчтэйд тооцогдох метамфетамин бодисыг шингэн хэлбэрт шилжүүлэн хувиргаж үйлдсэн нь тогтоогдсон. Энэ нь Монгол Улсад “шингэн мөс” хэмээх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлж, таслан зогсоосон анхны тохиолдол болсон юм.
Иймээс мансууруулах бодисыг шингэн хэлбэрт шилжүүлж, хил дамнуулан худалдаалах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг олон улсын хууль хяналтын байгууллагаас анхааруулж байгаа юм. Иймд иргэд та бүхнийг бусдаас бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг дайвар байдлаар авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн