Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Оргил ачаалал 1800 мегаватт хүрвэл цахилгааны хязгаарлалт хийнэ

Оргил ачаалал 1800 мегаватт хүрвэл цахилгааны хязгаарлалт хийнэ
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 2
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр орой “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцсан. Тус компани төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 59, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55 хувийг дангаар хангаж байна. Харин өр төлбөр нь 78,4 тэрбум төгрөгт хүрсэн талаар компанийн удирдлагууд танилцуулсан.
Хөгжлийн банкнаас авсан зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх санхүүгийн чадваргүй болсон учраас улсын төсвөөс зээлийг төлж барагдуулах хүсэлтийг компанийн зүгээс тавьсан. Цахилгаан эрчим хүчний үнийг өртгөт нь хүргэсэн бол дулааны үнийг нэмээгүй учраас 116 тэрбум, цахилгааны үнээс 108, нийт 224 гаруй тэрбум төгрөгийн орлого дутсан байна. Манай улсын цахилгааны хэрэглээний их ачаалал 1710 мегаватт хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 221 мегаваттаар өссөн үзүүлэлт бөгөөд 1800 хүрвэл хязгаарлалт хийхээс аргагүй нөхцөл байдалд хүрнэ гэдгийг салбарынхан хэллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Засаглалаа сайжруулж, хяналтаа чангатга. Алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа үүрүүлэхийг урьтал болгох биш зардлаа хэмнэх тооцооллыг хийж, хэрэгжүүл. Үрэлгэн байдлаа цэгцлэхгүй байгаа учраас нийгмийн уур амьсгал үнэ нэмэхийг хүлээж авахгүй байгаа юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Оргил ачаалал 1800 мегаватт хүрнэ. Үүний 1300-г дотоодын эх үүсвэрээс, 160-г батарей хуримтлуураас, 300 мегаваттыг импортоор хангана.
Салбар урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж ирсэн. Яг гал алдахад бэлэн болсон байна. ТЭЦ-3 сүлжээнд нийлүүлж байгаа үнэ нь 230, ТЭЦ-4 130 төгрөг байна. 3-4 жилийн өмнөх судалгаагаар шингэрүүлсэн газаар дулаан үйлдвэрлэх өртөг дулааны цахилгаан станцуудын өртгөөс 9.4 дахин өндөр. Шингэрүүлсэн газыг төмөр замаар импортлоод авах өртөг. Хэрвээ ОХУ, БНХАУ-ын хоолойноос авбал 3-4 дахин өртөг бууна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн