МИАТ компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир хэвлэлд мэдээлэл өгчээ. МИАТ компанийн алдагдал 9.6 тэрбум төгрөгт хүрсэн учраас гүйцэтгэх захиралтай хариуцлага тооцох чиглэлийг өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар чиглэл болгосон юм. Тэгвэл МИАТ компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сарын өмнө ТУЗ-даа өгсөн гэлээ.