Open iToim app
Нийслэл | 2 мин уншина

Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг нэмэгдүүлж, гэрийн эргэлтийг эрчимжүүлж байна

Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг нэмэгдүүлж, гэрийн эргэлтийг эрчимжүүлж байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 1 минутын өмнө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 13 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 81.9 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулав.
undefined
Үргэлжлүүлэн томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар танилцууллаа.
Тэрээр “Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд байна. Тиймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар буюу ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллуулж байна. ЭМЯ-ны харьяа найман эмнэлэгт хүүхдийн ор нэмэлтээр дэлгэсэн. Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн нэг өдөрт гарах түргэний машины тоог ачааллаас хамаарч 50 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Мөн тус төвд хүүхдийн дуудлага авах, зөвлөгөө өгөх чиглэлээр 24 цагаар найман шугам ажиллуулж байна.
Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний үндсэн 877 орыг үе шаттайгаар нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар нийт 1280 ор дэлгэсэн. НЭМГ-аас 190 ор нэмэлтээр дэлгэхэд бэлэн болсон, 490 ор ажиллуулах хүний нөөц, ор, тоног төхөөрөмжийн бэлтгэл хангаж байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хуучин байрны их засвар дуусаж, 40 ор дэлгэн хүүхдүүдийг нэмж авч тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрийн эргэлтийг эрчимжүүлж байна. Ялангуяа томуу, томуу төст өвчин тусаад эмнэлгээс гарсан, сургууль дээр үзүүлсэн, эмнэлгийн хүлээн авахаар болон түргэн тусламжийн дуудлагаар үзүүлсэн иргэдэд гэрийн эргэлтээр очиж тусламж үйлчилгээ үзүүлж байна” гэлээ.  
undefined

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн