Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотод албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр болон Солт Лейк хотын захирагч Женни Вилсон нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.