Open iToim app
Спорт | 2 мин уншина

Идэр хүчтэн улсын заан С.Сүхбатын онцлох 8 баримт

Идэр хүчтэн улсын заан С.Сүхбатын онцлох 8 баримт
Нийтэлсэн 2 минутын өмнө
Улсын заан С.Сүхбат хэдхэн хоногийн өмнө болсон “Чингис хаан цом”-ын барилдаанд үзүүрлэсэн бол “Улс тунхагласны өдөр”-ийн барилдаанд дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэж түрүүллээ. Тэрээр энэ жил хоёр дахь удаагаа түрүү хүртсэнээрээ онцлогтой юм. Ингээд түүний онцлох 8 баримтыг хүргэе.
  • 2000 оны гуравдугаар сарын 20-нд мэндэлжээ. Архангай аймгийн Хашаат сумын харьяат Сүхбаатарын Сүхбатыг эх барьж авсан хүн нь улсын гарди "Том" П.Сүхбат агсан юм байна. С.Сүхбат харцагын аав Сүхбаатар нь бэлгэшээн “Том” П.Сүхбат гардийн нэрийг хүүдээ хайрлажээ.
  • Бөхийн мэргэжилтнүүдийн харааг булаасан С.Сүхбат хүү 17 настайдаа төрсөн нутаг Хашаат сумынхаа наадмын түрүүг авсан. “Аварга” дээд сургуульд дөрвөн жил суралцахдаа сумын заан цолноос хэтрээгүй сургуулиа дүүргэсэн.
  • Түүний амжилтын торгон ир таарч том бөх болсон нь 2022 он. Сумын заан цолтнуудын барилдаанд 10 давсан. Бүх цэргийн наадамд улсын начин Л.Отгонбаатарыг давж цэргийн начин цолтон болсон.
  • Үүнээс нэг сарын зайтай Архангай аймгийн баяр наадамд С.Сүхбат босоо байж арслан цол хүртсэн. Аймгийн арслан цолтой ердөө 16 хоног болохдоо Дундговь аймгийн түүхт 80 жилийн ойн түрүүг хүртэж, хурц арслан чимэг авсан юм.
  • 2023 оны баяр наадмын түрүү бөх М.Бадарч ахаас нь допинг илэрч тэр одоо Улсын заан гэж цолтон болсон. Түүнийг ард түмэн төрийн наадмын түрүү хүртэнэ гэж итгэл тавьдаг. Тэр жилдээ Даншиг наадамд түрүүлсэн.
  • С.Сүхбат  нэгэн ярилцлагадаа “Би допингийн эсрэг хатуу байр суурьтай байдаг. Допинг хэрэглэж байгаа хүмүүс бусдын хөдөлмөрийг шударга бус, хууль бус аргаар мөлжиж байна гэж ойлгодог. Тиймээс цаашид холбогдох байгууллагууд допингийн эсрэг хууль, журмаа чангаруулаасай гэж боддог юм” гэж байсан удаатай.
  • 2025 онд Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) улирлын чансааг анх удаа тодорхойлсон ба нийт 390 бөхийн дундаас 2400 оноогоор тэргүүлсэн. Одоогоор 1100 оноотойгоор улсын заан Б.Бат-Өлзий, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Б.Пүрэвсайхантай зэрэгцэн зургаадугаарт байрт жагсаж байна.
  • Түүний амжилтын буухиа тасралтгүй үргэлжилсээр байна. Тэрээр бөхийн өлгий нутаг болох Архангай аймгийнхны итгэлийн оч юм.
undefined

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн