Түүхийг эх сурвалж, баримтад тулгуурлан ярьдаг. Гэрэл зураг бодит байдал тухайн цаг үеийг тод томруун харуулдаг учраас чухал эх сурвалжид тооцогддог. Иймд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан 101 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тухайн үеийн гэрэл зургуудыг МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Болдбаатарын тайлбарласнаар хүргэж байна.