“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл олон улсад сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр тус компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томилох шийдвэрийг санал нэгтэйгээр гаргалаа. С.Мөнхсүх нь 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлнэ.
Тэрбээр уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллан, удирдах албан тушаал хашиж, олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн юм. С.Мөнхсүх нь 2012 оноос “Оюу толгой” компани дахь ажлын замналаа эхлүүлж стратегийн ач холбогдол бүхий олон төсөлд гар бие оролцож байв. 2015 онд Рио Тинто групп рүү шилжин, оролцогч талуудын харилцаа, түншлэл, хамтын ажиллагааг удирдан хариуцаж байсан туршлагатай.
С.Мөнхсүх нь “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө Рио Тинтогийн Ази, Номхон далайн бүсийн Өсөлт ба хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байв. Энэ хугацаандаа Зэсийн группийн төслүүдийг тус бүс нутагт тэлэхэд чиглэсэн түншлэлийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг амжилтад хөтлөх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах компанийн санаачилгуудыг идэвхжүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн. Тухайлбал, тэрээр Австрали дахь Вину зэс алтны уурхайн төслийг урагшлуулан эрчимжүүлсэн.
“Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Шон Хинтон хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 15 жилийн турш бүтээн байгуулалт өрнүүлж, амжилт бүтээлээ тогтвортой үйлдвэрлэлээр баталгаажуулсан Оюу толгой хөгжлийнхөө дараагийн шатанд ирээд байна. Түүхэн ач холбогдолтой энэ мөчид хувь нийлүүлэгчдийн итгэлцэл, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн зэрэгцээ Оюу толгойн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үүрэг С.Мөнхсүхэд ирж байна. Түүний уул уурхайн салбарын өргөн мэдлэг, Оюу толгой болон Рио Тинто группт ажилласан арвин туршлага нь Оюу толгойн амжилтын буухиаг үргэлжлүүлж, компанийг өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нь хөтөлнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэв.


“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдож буй С.Мөнхсүх: “Надад итгэл хүлээлгэсэнд гүнээ талархахын сацуу Оюу толгойн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд гар бие оролцон зүтгэж, өнөөгийн амжилтад хөтөлсөн хамт олноороо бахархаж байна. Оюу толгойн амжилт бүтээлийг шат ахиулах, Монгол Улсын тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, Оюу толгойтой холбогдсон тал бүрд үнэ цэнийг бий болгохын төлөө хичээн ажиллах болно” гэв.
Munkhsukh Sukhbaatar appointed as Oyu Tolgoi Chief Executive Officer
The Board of Directors of Oyu Tolgoi has unanimously approved the appointment of Munkhsukh Sukhbaatar as Chief Executive Officer following a rigorous international selection process. He will begin his new role from 1 February 2026.
Munkhsukh brings over 25 years of leadership experience across mining, aviation, investment, and financial services in diverse geographies. Munkhsukh began his career at Oyu Tolgoi in 2012, playing an active role in range of strategically significant projects. In 2015, he transitioned to the Rio Tinto Group, expanding his expertise in stakeholder relations, partnerships, and collaborative efforts.
In his current role as Managing Director, Growth and Development Asia Pacific, Munkhsukh has overseen Rio Tinto’s regional copper portfolio, driving strategic partnerships, project development, and climate initiatives, including accelerating development of the Winu copper-gold project in Australia.
Sean Hinton, Chairman of Oyu Tolgoi’s Board of Directors, said “After 15 years of development and firmly established sustainable production, Oyu Tolgoi now stands on the threshold of its next phase of growth. At this crucial juncture - alongside efforts to further strengthen shareholder trust and collaboration - the responsibility to drive Oyu Tolgoi’s advancement is placed with Munkhsukh. His deep understanding of Oyu Tolgoi, combined with global experience and proven leadership, places him in an exceptional position to secure Oyu Tolgoi’s continued success and guide the company toward achieving its long-term goals.”
Munkhsukh Sukhbaatar, incoming Chief Executive Officer of Oyu Tolgoi, said “I am grateful for the trust placed in me and proud of the team whose dedication has brought Oyu Tolgoi to where it is today. With the continued support and collaboration of our partners and communities, my focus is to build on this strong foundation - further increasing our contribution to Mongolia’s sustainable development and creating value for everyone who has a stake in Oyu Tolgoi’s success.”