"Оюу толгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, гүйцэтгэх захирлын томилгооны асуудлыг хэлэлцжээ. "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад хоёр хүн тунаж үлдсэнээс ТУЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр Сүхбаатарын МӨНХСҮХ-ийг "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирлаар томиллоо. С.Мөнхсүх нь 2026 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлэх аж.Энэхүү томилгоо нь Оюу толгой төсөл эхэлснээс хойших 16 жилийн хугацаанд анх удаа монгол хүн "Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байгаа тохиолдол болж байна. Сүхбаатарын Мөнхсүх гэж хэн бэС.Мөнхсүх нь уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллан, удирдах албан тушаал хашиж, олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн юм.Тэрээр 2021 оны гуравдугаар сараас Рио Тинтогийн Зэсийн группт Өсөлт, хөгжил хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн. Энэ албан тушаалдаа Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн асуудлыг хамаарч, Зэсийн группийн өсөлтийн стратеги болон үйл ажиллагааг удирдан чиглүүлж байжээ. С.Мөнхсүх нь анх 2012 онд “Оюу толгой” компанид ажилд орж, хэд хэдэн удирдлагын болон стратегийн төслүүдэд үүрэг гүйцэтгэж ирсэн. Улмаар 2015 онд Рио Тинто группт шилжин ажиллаж, Рио Тинто Монгол компанийн захирлаар томилогдон ажилласан байна.