Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр Нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймагт өвчлөл “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд хүрээд байна. Харин 13 аймагт идэвхжил үргэлжилж байгаа бол хоёр аймагт “Улирал хооронд”-ын түвшинд байна. 47-р долоо хоногийн шинжилгээгээр томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг А(H3N2) вирус эзэлж байгаа бөгөөд уг вирусийн бүрэн геномын дарааллыг тогтоох үеэр subclade K дэд хэв шинж илэрсэн байна. Энэхүү дэд хэв шинж нь хүүхдэд илүү өндөр эрсдэлтэй өвчлөл үүсгэдэг гэдгээрээ онцлог юм.