АН-ын бүлэг аль нэг намын дарга парламентын дарга байх нь зарчмын хувьд болон ёс зүйн хувьд зохимжгүй гэж үзээд УИХ-ын даргыг сонгох асуудлаар 14.00 цаг хүртэл завсарлага авсан байсан.
Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, МАН-ын даргын саналт хураалтыг явууллаа. Монгол Улсын Их хурлын даргаар Ням-Осорын Учралыг сонгохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж 82.5 хувиар дэмжигдэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганд нийт 97 гишүүн оролцсоноос 80 нь дэмжлээ. Ингэснээр УИХ-ын даргыг сонгох тухай тогтоолыг баталсанд тооцлоо.