Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Хөгжлийн банкны захирлаар С.Баатарсүрэнг томиллоо

Хөгжлийн банкны захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 1 минутын өмнө
Хөгжлийн банкны Төлөөлөлийн удирдах зөвлөлийн хурлаар С.Баатарсүрэнг “Монгол Улсын Хөгжлийн Банк”-ны Гүйцэтгэх захирлаар томилжээ.
С.Баатарсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн эдийн засгийн бакалавр, Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.
Тэрээр Зоос банканд эрсдэлийн шинжээч, ахлах шинжээч, Монголбанканд хянан шалгагч, Хадгаламж банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банканд хэлтсийн захирал, Хадгаламжийн даатгалын корпорацид Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Олон Улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хорооны тэргүүн, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн.
Мөн Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 2007 оноос хойш тасралтгүй 18 жил ажиллаж, үүнээс 7 жилийн хугацаанд удирдах албан тушаал амжилттай хашиж банк санхүүгийн салбарын бодлого боловсруулах, банкны хяналт шалгалт хэрэгжүүлэх, эрсдэлийн удирдлага чиглэлээр өргөн туршлага хуримтлуулсан төдийгүй олон улсын банк санхүүгийн салбарын талаар туршлага мэдлэг хуримтлуулжээ.
 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн