Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Я.Содбаатар: УИХ-ын дарга болон бусад томилгоог ойрын хугацаанд шийднэ

Я.Содбаатар: УИХ-ын дарга болон бусад томилгоог ойрын хугацаанд шийднэ
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 19
МАН-ын 31-р Их хурлын шийдвэр болон цаг үеийн асуудлаар МАН-ын дарга Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. Мөн намын дүрэмд оруулсан өөрчлөлтийн талаар танилцуулсан юм.   
МАН шинэ намын даргаа сонгож, удирдлагын бүтцээ байгууллаа. Харин одоо УИХ-ын даргын томилгоо хүлээгдэж байнаа. Тэгвэл энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлэхдээ "УИХ-ын ээлжит сонгуулиар МАН 68 суудал буюу олонхын санал авсан. Парламентад олонхын санал авсан нам УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ. Улс төрийн бусад намтай зөвшилцөхгүй, ярилцахгүй УИХ-ын даргын асуудлыг бие даан шийднэ. УИХ-ын даргад хэнийг дэвшүүлэх, ямар байдлаар ажиллах нь манай намын бодлого. МАН-ын 31-р их хурлаар бид намын дотоод асуудлаа шийдсэн. Одоо төртэй холбоотой томилгоонуудыг ойрын өдрүүдэд шийднэ. Шийдэж төрийг бүтэн болгох ёстой" гэлээ.
Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэх бололтой. МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайд болохгүй, Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэдгээ хэлсэн. Тэгвэл тэрээр УИХ-ын дарга болох бололтой.
Харин УИХ дахь АН-ын бүлэг намын дарга парламентын дарга байж болохгүй гэсэн байр суурь илэрхийлж, хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдээд байгаа билээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн