Open iToim app
Улс төр | 1 мин уншина

МАН-ынхан дөрвөн өдөр хуралдаж, парламент гацав

МАН-ынхан дөрвөн өдөр хуралдаж, парламент гацав
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 19
Эрх баригч МАН-ын Их хурал гурван өдөр үргэлжилсэн бол өчигдөр Бага хурлаа хийж, намын байгууллагуудынхаа бүрэлдэхүүнийг баталлаа. Үндсэндээ МАН-ынхан дөрвөн өдөр хуралдав. Мөн өнөөдөр шинээр байгуулсан Удирдах зөвлөл хуралдах бололтой.
МАН-ынхан хуралдаж, намынхаа томилгоог хийж байх хооронд парламентын үйл ажиллагаа гацаанд орж, хуралдаж чадахгүй байна. Учир нь олонхыг бүрдүүлсэн МАН-ын гишүүд намынхаа хуралд явчихаар ирц бүрдэж УИХ-ын бүлэг нь ч байнгын хороод ч хуралдаж чадахгүй байна.
7 хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж тухайн 7 хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, хуулийн төслүүд дээр шийдвэр гаргадаг. Тэгвэл энэ даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүй. Мягмар, лхагва гарагт УИХ-ын байнгын хороод хуралддаг ч мягмар гарагт хуралдааны хуваарь тавиагүй байна. Харин өнөөдөр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны хуваарь тавьжээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн