Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

“НЯЦААЛТ ХИЙХ ТУХАЙ”

iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
“НЯЦААЛТ ХИЙХ ТУХАЙ”
“Худалдаа хөгжлийн банк” ХК нь 2025 оны 11 сарын 15-ны өдөр манай компанийн захирлуудын нэр төрд халдаж, “барьцаанд байгаа хөрөнгийг” нуун дарагдуулж “Худалдах, худалдан авах гэрээ” хэлцэл хийж байгаа гэсэн илтэд худал мэдээлэл бүхий мэдэгдлийг ikon.mn болон iToim.mn гэх мэт сайтад нийтүүлжээ.
Манай компани дээрх мэдэгдэлд дурдсан “худалдан авагч, захиалагч нараас бодит мэдээллийг нуун дарагдуулсан, худалдах, худалдан авах гэрээ хийн хуурч мэхэлсэн” үйл ажиллагаа огт хийж байгаагүй болно.
Худалдаа Хөгжлийн банк ХК нь зээлийн үйл ажиллагаанд алдаа гаргаж, Азиа Пасифик Ланд ХХК-ийн үйл ажиллагааг бүхэлд доголдуулсан атал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийнхүү худал мэдэгдэл гаргасан нь манай компани болон харилцагч иргэд, оршин суугч, аж ахуй нэгжийн нэр хүндэд халдсан, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс халдсан хууль бус үйлдэл тул залруулга хийхийг шаардаж байна.
Талуудын маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад Худалдаа хөгжлийн банк ХК-иас хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан компанийн нэр хүндэд халдсан мэдээлэл гаргасан нь шүүхэд нөлөөлөх зорилгоор хийж байгаа үйлдэл гэж харагдаж байгаагаас гадна манай компанийн барьцаанд байгаа хөрөнгийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж үзэж байна.
Хэрэв уг мэдэгдэлд залруулга хийгээгүй тохиолдолд хуулийн байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэх болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Жич:Азиа Пасифик Ланд ХХК болон Монголианпропертис ХХК-тай гэрээ байгуулан “Олимпик резиденс” барилгаас үл хөдлөх эд хөрөнгө захиалсан, худалдан авсан, төлбөр тооцоо дууссан иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй“Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй Монголиан Пропертис ХХК, Азиа Пасифик Ланд ХХК-д холбогдох” иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох боломжтой юм.
АЗИА ПАСИФИК ЛАНД ХХК
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн