Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Худалдаа Хөгжлийн Банк Google Pay үйлчилгээг Монголд албан ёсоор нэвтрүүллээ

Худалдаа Хөгжлийн Банк Google Pay үйлчилгээг Монголд албан ёсоор нэвтрүүллээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 18
Монгол Улсад дижитал төлбөрийн шинэ үеийг нээсээр байгаа Худалдаа хөгжлийн банк (TDB) өнөөдөр дэлхийн хамгийн томоохон төлбөрийн системүүдийн нэг Google Pay үйлчилгээг албан ёсоор нэвтрүүллээ.
Өнөөдрөөс эхлэн ХХБ-ны виртуал Master card болон T карттай харилцагчид TDB Online апп болон Happy Pay апп-аар дамжуулан Google Pay-д картаа холбож, Android үйлдлийн системтэй гар утсаараа аюулгүй, хурдан төлбөр хийх боломжтой боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Монголбанкны дэд Ерөнхийлөгч, Mastercard-ийн бүсийн удирдлагууд оролцож, Монголын дижитал банкны хөгжилд томоохон алхам болж буйг онцлов.
undefined
“Худалдаа хөгжлийн банк инновацын чиглэлээр олон улсын түвшинд өрсөлдөхүйц шийдлүүдийг тасралтгүй нэвтрүүлж ирсэн. Google Pay бол манай хэрэглэгчдэд илүү хялбар, аюулгүй, ухаалаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэх дараагийн алхам юм” гэж Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч П.Мөнхнаст хэллээ.
Харилцагч та бүхэн Google Wallet Апп-аа татаад - ХХБ-ны TDB Online эсвэл Happy Pay апп-аа нээн Google Pay цэсээр хялбархан холбож төлбөр тооцооны шилдэг, аюулгүй шийдлийг мэдрээрэй. 
undefined
Худалдаа Хөгжлийн Банк
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн