Голомт банк санхүүгийн салбарт дэлхийн дэвшилтэт технологийг түүчээлэн нэвтрүүлэгчийн хувьд Google компанитай хамтран Google Pay төлбөрийн хэрэгслийг Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлж, төлбөрийн шинэ шийдлийг харилцагчдадаа санал болгож байна. Ингэснээр Голомт банкны карт эзэмшигчид Android болон Wear OS төхөөрөмжөөр дэлхийн аль ч улс оронд NFC тэмдэглэгээ бүхий ПОС дээр, гар утсаараа хормын дотор төлбөр тооцоо хийх боломж бүрдлээ.Монгол Улсад 2.6 сая android хэрэглэгч байнаGoogle Pay бол дэлхийн олон оронд идэвхтэй ашиглагддаг, 700 сая гаруй хэрэглэгчтэй дижитал төлбөрийн хэтэвч юм. Android үйлдлийн систем бүхий гар утас, төхөөрөмжтэй хэрэглэгчид дэлхийн хаашаа ч аялж, зорчсон NFC тэмдэглэгээ бүхий худалдаа, үйлчилгээний газарт Google Pay-ийг ашиглан төлбөрөө хялбар, аюулгүй төлөх боломжтой.Мөн онлайн худалдан авалт хийхдээ хурууны хээ эсвэл Face ID ашиглан төлбөрөө гүйцэтгэдэг тул бэлэн мөнгө эсвэл карт ашиглах шаардлагагүй, илүү аюулгүй, найдвартай шийдэл юм.Google Pay-ийн давуу тал: