Нийслэлийн зарим шатахуун түгээх станцуудад өчигдөр /2025.11.17/ орой оочер дараалал үүссэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны тасалдал үүсэхгүй, үнэ нэмэгдэхгүй талаар мэдээлэл хийлээ.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: ОХУ-ын Роснефть компаниас 2025 оны арваннэгдүгээр сард 57.8 мянган тонн АИ-92 автобензин, 1.6 мянган тонн АИ-95 автобензин, 75.8 мянган тонн дизель түлш захиалсан. Мөн Газпромнефть компаниас 5 мянган тонн АИ-92 автобензин, 10 мянган тонн дизель түлш, Нефтьхимисервис компаниас 20 мянган тонн дизель түлш, БНХАУ-ын Петрочайна интернэшнл компаниас 6.5 мянган тонн АИ-92 автобензин, 10 мянган тонн дизель түлш худалдан авахаар тус тус захиалсан юм.
2025 оны арваннэгдүгээр сарын 1-18-ны өдрүүдэд:
Сүхбаатар боомтоор 672 вагон буюу 40346 тонн Аи-92 автобензин, 996 вагон буюу 61911 тонн дизель түлш, Аи-95 автобензин 22 вагон буюу 1289 тонн,
Эрээнцав боомтоор 2000 тонн Аи-92 автобензин, 3200 тонн дизель түлш,