2025 оны эхний 9 сард оны үнээр ДНБ 60.1 их наяд төгрөг гарсан бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 24.3 их наяд төгрөг болж, өмнөх оны эхний 9 сартай харьцуулахад 5.9 хувиар өссөн байна. ДНБ энэ оны эхний 9 сард 5.9 хувиар өссөний 3.4 нэгж хувийг ХАА салбар, 1.1 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 1.1 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар бүрдүүлжээ.