Open iToim app
Улс төр | 1 мин уншина

МАН-ын Бага хурал хуралдаж, УЗ-ийн бүрэлдэхүүн болон бусад томилгоогоо шийднэ

МАН-ын Бага хурал хуралдаж, УЗ-ийн бүрэлдэхүүн болон бусад томилгоогоо шийднэ
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 17
МАН-ын 31 дүгээр Их хурал хоёр өдөр хуралдана гэж байсан ч өнөөдөр ч үргэлжлүүлэн хуралдах юм байна. Бямба, ням гарагт хураалдсан хурлаараа намын даргаа сонгож, үндсэн дүрмээ шинэчилсэн. Тэгвэл өнөөдөр Бага хурлын гишүүдийн бүрэлдэхүүн болон Хяналтын хороо зэргээ сонгох юм байна.
Өчигдөр Их хурлаараа Бага хурлын гишүүдийн тоог нэмж 597 болгосон ч бүрэлдэхүүнээ тохирч чадаагүй байна. Учир нь Бага хурлын 597 гишүүндээ фракцуудын төлөөллийг ижил тэнцүү оруулах учраас өчигдөр бүрэлдэхүүнээ танилцуулаагүй байна.
Шинэ даргаа сонгосон МАН өнөөдөр УИХ-ын даргын томилгоог Бага хурлаараа шийдэх бололтой. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ажлаа өгснөөс хойш УИХ-ын даргын томилгоог хойшлуулж, Их хурлынхаа дараа хийхээр тохирсон. Тиймээс өнөөдрийн Бага хурлаар УИХ-ын дарга болон намын бүтэц, зохиож байгуулалт, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэлэлцэх юм.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн