МАН-ын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор үргэлжилж байна.
Намын даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэхэд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлэхээр танилцуулсан.
Харин МХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав заалнаас өөрийнхөө нэрийг намын даргад нэр дэвшүүллээ. Намын даргад нэр дэвшигчид намын гишүүддээ илтгэлээ танилцуулж байна.