МАН-ын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна. Яг одоо намын даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын даргад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг намын даргад нэр дэвшүүлж байгаагаа зарласан. Харин МХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав өөрийнхөө нэрийг заалнаас дэвшүүлсэн. Ингээд хоёр нэр дэвшигч өөрсдийнхөө илтгэлийг тавив.
"МАН-ын даргад нэр дэвшигч Н.Учралын тавьсан илтгэлд
Ардын нам анхан шатны байгууллагаа сонсдог, амьдралын бодит үнэнийг хардаг, гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажилладаг намын дотоод соёл, уламжлал хаачив гэж ахмад гишүүд маань асууж байна.
Ардын нам ардын л нам байх ёстой.
Иймээс бид бодлого, үйл ажиллагаагаа нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тасралтгүй шинэчлэгдэж чаддаг, гишүүн төвтэй, ил тод, хариуцлагатай, дотоод ардчилалтай намыг төлөвшүүлэх “E-4” стратегийг дэвшүүлж байна.
“ГИШҮҮН ТӨВТЭЙ E-4” СТРАТЕГИ