МАН-ын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар намын даргыг сонгох үйл ажиллагааг зохион байгуулав.
Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын даргад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг намын даргад нэр дэвшүүлж байгаагаа зарласан. Харин МХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав өөрийнхөө нэрийг заалнаас дэвшүүлсэн юм. Ингээд хоёр нэр дэвшигч өөрсдийнхөө илтгэлийг тавьсны дараа Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлсэн.
Тооллогын комиссын даргаар УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгаланг, нарийн бичгийн даргаар М.Мандхайг сонгосон байна. Ингээд санал хураалтыг нууцаар явуулж, санал тоолох машинаар тоолсон.
Санал хураалтад намын анхан шатны байгууллагуудаас ирсэн 2247 төлөөлөгчийн саналыг тоолоход 94.5 хувийн саналаар Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал МАН-ын даргаар сонгогдлоо. Тэрээр 39 насандаа МАН-ын даргаар сонгогдож байна.
МАН-ын дарга Н.Учралын намтар
Төгссөн сургууль мэргэжил
2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч
2010 онд Британийн Лимкоквин их сургууль,Бизнесийн удирдлагын магистр
2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр
2019 онд Британийн Глоустершер их сургууль, Олон улсын менежмэнтийн магистр
2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор /PhD/зэрэг
2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
2019 оноос НАМЗХ-ны ерөнхийлөгч
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2018-2020 онд Цахим бодлогын түр хорооны дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2022 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг