Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд 2025 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн ослын судалгааг танилцууллаа. Энэ хугацаанд нийт 552 ослын улмаас 606 хүүхэд гэмтсэн бөгөөд хамгийн олон тохиолдол Баянзүрх болон Хан-Уул дүүргүүдэд бүртгэгдсэн байна.