Open iToim app
Улс төр | 2 мин уншина

ЧУУЛГАН: 2026 оны төсвийн тодотгол өргөн барих нөхцөл бүрдсэн

ЧУУЛГАН: 2026 оны төсвийн тодотгол өргөн барих нөхцөл бүрдсэн
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 14
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 5 асуудал хэлэлцэнэ.  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Төсөв дагасан хууль тогтоомжуудыг орж ирсэн хувилбараар нь дэмжихгүй байсан. УИХ-ын ажлын хэсэг сайн ажилласан байна. Ялангуяа Засгийн газар тусгай эрх авч байгаад оффтейк гэрээ байгуулах гэж байсныг өөрчилсөн байна. Үндсэндээ урт хугацааны гэрээ байгуулна, нүүрсийг биржийн үнээр зарахгүй гэж оруулж ирсэн нь байж боломжгүй асуудал. Цаашлаад Тавантолгойн бүлэг ордын өмнө нь байгуулсан гэрээг 2026 оны зургадгаар сард багтаан УИХ-д тайлагнах үүргийг өгч байгаа юм байна. Хэрвээ тайлагнахгүй бол хэн хариуцлагыг мөн оруулмаар байна.
НӨАТ-тай холбоотой шийдвэрийг аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулна. Мөн хэрэгжүүлэхэд их хүнд төсөв батлагдсан учраас тун удахгүй тодотгол оруулж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Эмч нарын цалинг нэмэх төсөв батлагдаагүй. Өчигдөр эмч нартай хэлэлцээр хийсэн. Тиймээс Сангийн яам дотолголоо бэлтгэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: 2026 оны төсөв хүнд нөхцөлд батлагдлаа. УИХ-ын ажлын хэсэг дээр ч будилаантай хүнд нөхцөлд баталлаа. Багш нарын цалин нэмэгдлээ. Эмч нарын цалин дээр шийдэл гарлаа. Хувийн хэвшлийнхний хүлээж байсан татварын ачааллыг бууруулахад шинэ зүйл гарсангүй. Засгийн газар төсөв өргөн барихдаа НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлнэ гэсэн боловч аравдугаар сарын 1 хүртэл хойшлууллаа. Тэгэхээр энэ төсвөөс татварын дарамт, ачааллыг бууруулах хүлээлтээ арилгах хэрэгтэй. Эрдэнэс Тавантолгойтой холбоотой нүүрсний хулгайтай асуудал шийдэгдээгүй байхад Засгийн газар ашиглагдаагүй орд дээр гэрээ байгуулна гэдэг буруу. Хэрэв Засгийн газар улс төрийн зориг гаргаад Эрдэнэс Тавантолгой дээрээ шийдэж болно. Эрдэнэс Тавантолгой дээр хийсэн 586 гэрээний 581 нь л ил болсон байгаа. Тиймээс иргэд, судлаачид, сэтгүүлчид энэ гэрээнүүдэд дүн шинжилгээ хийж хамтарч ажиллахыг хүсэж байна.
Ойрын хугацаанд Засгийн газар төсвийн тодотгол өргөн баривал дээр асуудлуудыг тусгах хэрэгтэй байна. Мөн үдийн цайны хөтөлбөрийг төсвийн тодотголд оруулж ирэхийг хүсье.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: 2026 оны төсөв дээр боловсрол, эрүүл мэндийн салбарын цалинг нэмэгдүүллээ. Гэхдээ дагасан хууль дээрээ зөвхөн багш нарын цалинг нэмнэ гэсэн байна. Боловсролын салбарт багшаас өөр маш олон ажлын байр байдаг. Гэтэл энэ олон ажилчдын цалинг нэмэхээргүй байна. Тиймээс боловсролын сайд батлагдсан төсөв дээрээ багтаагаад энэ хүмүүсийн цалинг тодорхой хэмжээнд нэммээр байна. Эрүүл мэндийн салбарынхан бол ажилтан гэдэг үг нь орсон байна.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн